Katie Holmes таван сая долларын гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Katie Holmes таван сая долларын гэрээ хийлээ

Алдартай жүжигчид болон дуучид өөрийн загварын брэнд
гаргах нь элбэг болоод байгаа. Холливуудын жүжигчин
Katie Holmes стилист Jeanne
Yang нар хамтран “Holmes & Yang” нэртэй хувцасны коллекци гаргаад
байсан билээ. Харин тэдний брэндийн хувцас тун амжилттай худалдаалагдаж байгаа
учраас “Barneys New York” компани үргэлжлүүлэн найман сар худалдаалах
сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Тэд гэрээгээ сунгах санал тавьсан ба шинэ гэрээний төлбөр
болгон таван сая ам.доллар өгөхөөр болсон байна. Жүжигчин бүсгүй тэдний саналыг
хүлээн авч, гэрээгээ сунгажээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж