Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын 3

Сар шинийн баяр

Дорнын шинэ оныг гол төлөв хятадынх гэж нэрлэдэг

Сар шинийн баярыг голчлон хятадын шинэ  жил гэж нэрлэх нь их. Тиймээс ч энэ баяраар Хятадад 15 хоног амарч ах дүү, амраг садан, эцэг эхтэйгээ уулзан золгодог. Үүнээс гадна сар шинийн баяр нь түүнийг тэмдэглэдэг олон орнуудад улсын баяр болдог.


Ветьнамын шинэ он Тэт


Шинэ жилийн цэцгийн баяр

Тэт нь өргөн ойлголттой баяр. Вьетнамчууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтана. Гэр орноо цэвэрлэх нь хүртэл галын бурханаа шүтсэн ёслолын маягтай. Галын бурхнаа үдэн гаргаж, Хаш эзэндээ өнгөрсөн оноо тайлагнаад ирээрэй гэдэг ба эргээд түүнийгээ угтан авна. Сарны байрлалаасаа болон түүнийг нэгдүгээр сарын сүүлч хоёрдугаар сарын үеэр угтана. Шөнө дунд ёслолын буудлага хийн оноо угтаад сүм хийдэд уншлага хийгдэнэ. Тэт дөрөв хоног үргэлжилдэг.


Вьетнамын коммунист намын баяр

Жил бүр Вьетнамын коммунист нам байгуулагдсны ойг тэмдэглэдэг. Энэ нам тус улсад хууль ёсны ганц  нам бөгөөд эрх баригч юм.

1930 оны хоёрдугаар сарын 3-нд Гонкогод дүрвэн амьдарч байсан Хо Ши Мин (Ho Chi Minh, 1890—1969) тэргүүтэй хүмүүс уг намыг үндэслэн байгуулжээ. Тэр үед  Хо Ши Мин коментерны төлөөлөгч байсан ба нам байгуулах бага хурлыг даргалж байжээ. Тэр бага хурлаар эхлээд намыг Энэтхэг-хятадын коммунист нам гэж нэрлэсэн байлаа. Коммунист чиглэлээ хадгалан үлдэж нуухын тулд уг намыг 1945 онд татан буулгасан байгаад 1951 онд Вьетнамын ажилчны нам болгон сэргээжээ. 1976 онд Ажилчны нам нь Өмнөд Вьетнамын Ардын хувьсгалт намтай нийлээд коммунист нам болсон байна.


Мондовын лабораторийг нээжээ

1933 он: Кембрижийн их сургуулийн Мондовын лабораторрийг Оросын суут физикч Петр Капицад зориулан нээжээ.

Резерфорд Капицагийн лабораторид

Пётр Капица Оросын хэсэг эрдэмтдийн хамт агуу физикч Эрнст Резерфордын лабораторид дадлага хийхээр 1921 онд илгээгпсэн байлаа. Тэр лабораторид соронзон талбайн салбарт хийсэн судалгаа нь  П.Л. Капицаг дэлхийд алдаршуулжээ. Тэрээр 1923 онд Кембрижийн их сургуулийн доктор, 1925 онд Кавендишийн лабароторийн орлогч захирал, 1926 онд тэр лабораторийн дэргэд байгуулсан Соронзон лабораторийн захирал болжээ. Тэрээр 1928 онд соронзон талбайн өгөдхөүүнээр металлын цахилгаан эсэргүүцлийн өсөх өөрийн хуулийг нээсэн юм. Энэ нээлт болон бусад судалгааныхаа төлөө тэр Лондоны хаантны академи, ЗХУ-ын Шинжлэх ухааны ададемийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. Хүчтэй соронзон талбай ба бага температураар судалгаагаа үргэлжлүүлэхэд нь зориулан түүнд Кембрижийн их сургуулийн дэргэд шинэ лабораторийг байгуулан өгсөн байв. Капица  хэт бага температурт анх удаагаа шингэн гелийг 1934 онд гарган авсан байлаа. Түүнийг нэгэн удаа тэр жилдээ Зөвлөлтөд ирэхэд нь дахин гадаадад явуулалгүйгээр барьжээ. Капицад зориулан Физийкийн асуудлын институтыг байгуулан өгч түүнийг захирал нь болгосон юм.
 


«Луна-9» станц саран дээр зөөлөн газардав

 «Луна-9»

1966 он: тэр жилийн энэ өдөр «Луна-9» гэх Зөвлөлтийн сансрын станц сарны гадаргуу дээр зөөлөн буулт хийлээ. Дэлхийд анхны болох энэ буултын дараа станц 75 цагийн турш дэлхийд сарны гадаргын телевизийн зураглалыг дамжуулжээ. Нэг метрийн зайнаас хийгдсэн зураглалд нэг мм хүртлэх биетийнг үзэж болох байв. Зөвлөлтийн сарны аянуудад АНУ ба Зөвлөлтийн хооронд сарны өрсөлдөөнийг гарган анх удаа 1969 онд америкчууд хүнийг саранд буулган өрсөлдөөндөө ялж байлаа.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж