Ц.Мөнхзул 12-р байрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзул 12-р байрт бичигдлээ

Германы Мюнхен хотноо Олон улсын буудлага спортын холбооны 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн тэмцээн болж, манай улсаас О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч мэргэнээ сорьсон юм. Энэ ангилалд нийт 113 мэргэн бууч өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 583 оноогоор 12-р байрт шалгарсан бол О.Гүндэгмаа 579 оноогоор 23, Т.Баярцэцэг 577 оноогоор 32-р байрт тус тус бичигдсэн байна.

Мөн Герман улсыг төлөөлөн оролцож буй Д.Мөнхбаяр 581 оноогоор 16-р байрт бичигджээ. Тус ангилалд шигшээ наймд ОХУ, Серби, Чех, Япон, Испани, Хятад болон Хойд Солонгосын тамирчид шалгарсан бөгөөд шигшээ буудлага яг одоо үргэлжилж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж