Гандантэгчинлэнд мандал өргөв

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэнд мандал өргөв

XVII жарны "Илжиг" хэмээгч төмөр туулай жилийн шинийн нэгний энэ сайхан
өдөр Монголын ард түмэн хэдийнэ  золголтоо эхлээд байна. Өнөөдөр өглөө
Төрийн ордонд болсон золголтын дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарын эрхмүүд Гандантэгчилин
хийдэд зочиллоо. 

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгын сэтгэгдлийг сонслоо.

-Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

-Сайхан шинэлж байна. Та бүхэнд сар шинийн мэнд хүргэе. Сайхан жил гарч
байна. Өнгөрсөн бар жилдээ амжилт бүтээлээр дүүрэн туулай жилтэйгээ
золголоо. 

-Сар шинийн золголт тань хаанаас эхэлсэн бэ?

-Би дөнгөж сая ээжтэйгээ золгочихоод одоо Гандантэгчинлэн хийдэд ирж,
манай УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нартайгаа мандал өргөхөөр
явж байна. Ирж байгаа туулай жилдээ улс орон маань зуд турхангүй, ган
гачиггүй, өнөтэй сайхан ийм жил байгаасай, ард түмний маань амьдрал улам
сайхан дээшлээсэй, Монгол улс маань хөгжин дэвжээсэй гэж даатгахаар
мандал хүрээ орж байна даа.

-Та сар шинэдээ сайхан шинээлээрэй.

-Та бүхэн ч гэсэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Фото зургийг энд дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж