Арьен Роббен Бундеслигийн шилдэг тоглогч

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Арьен Роббен Бундеслигийн шилдэг тоглогч

Нидерландын шигшээ болон Байэр Мюнхен багийн тоглогч Арьен Роббен Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2009-2010 оны шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна. Спортын Киккер сэтгүүлээс тодруулдаг энэхүү шагналын эзнийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг бөгөөд Арьен Роббен хоёр сар гаруйн хугацаанд гэмтэлтэй байсан ч багтаа хамгийн үр бүтээлтэй тоглолтыг үзүүлсэн тул спортын сэтгүүлчид түүнийг шилдгээр нэрлэжээ.ЕХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шигшээд Байэр Мюнхен шалгаран үлдхэд Арьен Роббен олон шийдвэрлэх гоол оруулж байсан бөгөөд тэрээр 445 санал цуглуулсан бол Бастиан Шванштайгер 180, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан шаахайны эзэн Томаш Мюллер 118, Германы шигшээ багийн ахлагч Флипп Ламм 35 санал авчээ. Мөн шилдэг тоглогчоос гадна шилдэг дасгалжуулагчийг тодруулсан бөгөөд Байэрн Мюнхэны дасгалжуулагч Луй Ван Гааль шилдэг хэмээх алдрыг хүртсэн байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж