Хуан Пабло Монтояа хоёр дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хуан Пабло Монтояа хоёр дахь түрүүгээ авлаа

Америкчуудын үндэсний спортын тоонд тооцогдох хүртлээ хөгжсөн авто машины тойрог замын НАСКАР уралдаан өнгөрсөн ням гаригийн орой Нью-Йорк хотноо үргэлжиллээ. “Ваткинс Глен” авто тойруулгад болсон уралдааны өмнөх өдөр байрлал тогтоох уралдаанд хэнийг ч урдаа гаргаагүй Карл Эдвард тэргүүн шугамнаас уралдааныг эхлүүлсэн юм. Удаахь байрлалаас  Жэмми МакМуррэй Глений гарааг эхлүүлсэн бол Эй Жэй Аллмендингер гурваас, Колумбын Хуан Павло Монтояа, өмнөх гарааны ялагч Курт Бусч, энэ зам дээр таван удаа түрүүлсэн алдарт Тони Стюарт гэсэн дарааллаар гараанаас гарчээ. Нийт 90 тойрог хийхээс 40 дэх тойрог гэхэд уралдааныг “Формула 1”-д өндөр амжилттай уралдаж байсан Колумбийн нисгэгч Хуан Пабло Монтояа тэргүүлж эхэлсэн байна.  Улмаар Колумби нисгэгч Ваткинс  Гленд энэ жилийн хамгийн хурдан тойргийг хийсэн байна.Тэргүүлэгч Монтояа, Курт Бусч нарын өрсөлдөөн үргэлжилж байх үед 64 дэхь тойрогт Шевролет багийн Жонсон, Дэнни Хэмилин нар шүргэлцэн Жонсон уралдааныг орхижээ. Аюулгүйн туг өргөгдөж тэргүүлэгчдийн зай ойртсон ч 77 дахь тойрог гэхэд Хуан Пабло Монтояа, Курт Бусч нарын хоорондын зай 4.2 с хэмжигдэж эхэлсэн тул Шевролет багийн Монтояа Нью-Йоркын гараанд түрүүлэх сайхан боломжтой болж эхэлсэн байна. Тэрээр үлдэж буй тойрогт ямар нэгэн алдаа гаргасангүй, НАСКАРТ-д нэгдэж орсон цагаасаа хойш хоёр дахь цомоо хүртэж, 230 мянган ам.долларын эзэн болжээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж