Майя Чибурданизе өөрийн нэрэмжит ангитай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Майя Чибурданизе өөрийн нэрэмжит ангитай боллоо

БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн Шатрын ангийг Дэлхийн долоон удаагийн аварга шатарчин Майя Чибурданизе өөрийн нэрэмжит болголоо. Өчигдөр буюу 2010 оны наймдугаар сарын 8-ны өдөр тус сургуулийн захирал доктор, профессор Ч.Зоригтбаатар Гүржийн шатарчин Майя Чибурданизе нар нэрэмжит ангитай болсон батламжид гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Энэ үеэр дэлхийн долоон удаагийн шатрын аварга Майя Чибурданизе “Мэргэжлийн сургалттай дунд сургуулийн шатрын анги миний нэрэмжит болж байгааг би бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бид бүх талын өргөн ажиллагааг хамтран явуулж, авьяаслаг өсвөрийн шатарчдыг төрүүлэн гаргах үйлст цаашид улам дотносон хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Б.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж