Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн есөн хөлт цагаан туганд шинийн нэгний өглөө хүндэтгэл үзүүллээ. Дараа нь Ерөнхийлөгч төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морилон, сар шинийн идээ зассан ширээний ард суудалдаа тухлахад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар хүрэлцэн ирж золголоо. Тэд амар мэндээ эрцгээн хөөрөг зөрүүлэн тамхилж, ажил албаныхаа  болон сайхан жил гарч байгаа талаар хууч хөөрөлдөн цайлав. 

Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн их хан хуурыг эгшиглүүлж, төмөр туулай жилийн өнгийг засан өргөөний жаврыг үргээж төр, түмэндээ өргөх магтаал туйллаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам, гавьж Д.Чойжамц, Дашчойлан хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав нар төрийн ёслолын өргөөнд морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгосон юм. Ерөнхийлөгч хамба нарт хандан ард түмнийхээ сайн сайхан, аз жаргалын төлөө буян номоо хурж, мандал өргөхийг хүсэв.
Фото зургийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж