Крис Ой бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Крис Ой бэлтгэлдээ гарчээ

Дугуйн тойрог замын шилдэг тамирчин олимп, дэлхийн аварга Крис Ой өнгөрсөн долоо хоногоос бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил Манчестер хотод авто осолд орж, нилээд хүнд гэмтэл авсан юм. Нуруундаа гэмтэл аваад байсан Хой хоёр удаа мэс засалд орсны эцэст ийнхүү эдгэрч, их спортдоо эргэн ирээд байна. Тэрбээр хэлэхдээ “Удаан хугацааны турш өвдөлт мэдэрнэ гэдэг их хүнд байлаа. Гэхдээ одоо бол надад ямар нэгэн зовиур байхгүй” хэмээсэн байна. Афин болон Бээжингийн олимпийн аварга, тойрог замын дэлхийн шилдгүүдийн нэг Крис Ойг эрүүл мэндийн хувьд асуудалгүй болсонд түүний хөгжөөн дэмжигчид тун сэтгэл хангалуун байгаа ажээ. 
   
Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж