Барса нөхөрсөг тоглолтод ялав

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Барса нөхөрсөг тоглолтод ялав

Испанийн Ла лигийн аварга Барселона клуб Ази тивээр хийх аялан тоглолтынхоо сүүлчийнх болох Бээжин Гуан  багтай хийх нөхөрсөг тоглолтоо өчигдөр хийлээ. 2008 оны олимпийн наадмын нээлтийн өдрийн хоёр жилийн ойг тохиолдуулан наймдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан тус тоглолтод Аргентины шигшээ багийн од тоглогч Лионель Месси оролцсон нь хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийн хөөрлийг дээд цэгт нь хүргэжээ. Тоглолтыг үзэхээр цугласан олон мянган хөгжөөн дэмжигчид Мессиг бөмбөгөнд хүрэх бүрт уулга алдаж байлаа.

Каталоны баг ДАШТ-нд оролцсон найман тоглогчгүйгээр Бээжинд хүрэлцэн ирсэн ч эхний гоолоо 10 дахь минутад оруулсан ба энэ гоолын эзэн Серги Роберто байжээ.  Энэ гоолоос гурван минутын дараа Нолито тооны харьцааг 2:0 болгож, “Шувууны үүр” цэнгэлдэхэд цугласан 80 мянган хөгжөөн дэмжигчдийг баярлуулжээ. Хэдийгээр үзэгчид өөрсдийн багийнхнаас гоол хүсч байсан ч харамсалтай нь Хондурас довтлогч Уолтер Мартинез, Австрали ах дүү болох Райн болон Жоел Криффитс нараар хүчээ зузаатгасан Хятадын супер лигийн аварга Бээжин Гуан баг 90 минутын өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадсангүй. Харин ч Швед довтлогч Златан Ибрахимович хоёрдугаар хагасын цорын ганц гоолыг оруулснаар Барселона энэ тоглолтод 3-0 харьцаатай ялалт байгуулсан байна.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж