Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Лидер болохын тулд

Таны хүүхэд ахуй цагтаа дуртай байсан спорт?

А. Уулын цана, даам, уран гулгалт
В. Теннис, бадминтон, сэлэм
С. Дугуй, хөнгөн атлетик, усан спорт
D. Гар бөмбөг, сагсан бөмбөг, зүлгэн дээрх хоккей

“Өөртөө итгэлгүй байгаа бол бүү гүйцэж түрүүл!” гэсэн уриа таны хувьд?

А. Итгэлгүй байвал уу? Тэгвэл ерөөсөө оролцоод ч хэрэггүй шүү дээ!
В. Хамгийн гол өрсөлдөгчөө өөртөө итгэлгүй болгож сэтгэл зүйн дайралт хийнэ. Тэгээд хүлээнэ
С. Зөв шүү! Бариа надаас зугтах биш.
D. Итгэлгүй бол уу? Хамт олонтойгоо зөвлөнө

Албан тушаалын төлөө хөөцөлдөгчид таныхаар?

А. Хөгжил, дэвшлийн хөдөлгүүр
В. Өрсөлдөгчид бас надтай ижил зорилготой хүмүүс
С. Хожихоосоо хожигдох нь их байдаг гажигууд
D.  Хамт олны ололтыг үгүйсгэж зөвхөн өөртөө бардамнасан өчүүхэн амьтад

Магтаал гэж юу вэ?

А. Аваргын бэлэг
В. Өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулах ажиллагаа
С. Өрсөлдөгчийнхөө амжилтыг үнэлсэн үнэлгээ
D. Санаа нэгтнүүдээ дэмжих арга

Та хэрхэн ажилладаг вэ?

А. Галт тэрэгний зүтгүүр шиг л
В. Долоо хэмжиж нэг огтлох зарчмаар
С. Удаан цугларч хурдан явах журмаар
D. Шадар гурван цэрэг шиг цугтаа байж л бие биенээ дэмжихгүй бол ажил урагшлахгүй

Таны “сэргээш” юу вэ?

А. Шинэ төсөл. Чухам шинэ төсөл, шинэ санаа л миний адреналиныг ялгаруулж чадна
В. Шинэ танил, хуучин холбоо
С. Надад оногдсон үүрэг даалгавар. Үүний ачаар л би өөрийгөө дайчилдаг даа.
D. Би сэргээшд дургүй! Тэр чинь шударга журамд нийцэхгүй

Таны уриа…

А. Ялагч нар буруугүй!
В. Стратеги бол амжилтын эх сурвалж
С. Сүүлд инээсэн хүний инээд хүчтэй байдаг юм даа
D. Зуун янчаантай байснаас зуун найзтай байх нь дээр

Та юунаас айдаг вэ?

А. Насаараа хоригт орохоос. Спортгүйгээр ямар амьдрал байх билээ?
В. Хүчтэй өрсөлдөгчийнхөө эсрэг эсэргүүцэх чадваргүй байхаас
С. Шударга бус зүйлээс айдаг. Ийм үед гаргасан хүч чадал, хичээл зүтгэл маань дэндүү харамсалтай санагдана
D. Ганцаардлаас өөр аймшигтай зүйл гэж юу байх вэ? Хөгжөөн дэмжигчгүйгээр бидний хэн маань ч урагшлахгүй шүү дээ

Шагналын дэвжээ, цом, медаль… Үүнээс өөр таны аз жаргалд юу хэрэгтэй вэ?

А. Оргилуун дарс! Аль болох их хэмжээгээр
В. Зөвхөн аль нэг тэмцээний аварга биш, харин бүр дэлхий дахинд чансаагаараа тэргүүлэхийг хүснэ
С. Ногоон зүлгэн дээр хэвтээд амрах
D. Хэн нэгнийг мартаж гээгээгүй байх гэсэн итгэл. Шагнал авах хүн бүр л шагналаа авсан байгаасай.

ЭЦСИЙН ДҮНД НЬ:

Олон “А”- ШУМАХЕР (автоспорт)

Эрсдэлгүйгээр амьдрал уйтгартай. Хурдгүйгээр амжилтгүй, албан тушаал хөөлгүйгээр хожигдсон мэт л танд санагддаг байх. Таны арга барил энгийн мөртлөө их үр ашигтай юм. Хүссэн зүйл рүүгээ шулуухан очиж авах чанар чинь танд заавал амжилт дагуулна. Та эргэлт буцалтгүй зүтгэлээрээ бусдыг буулгаж чаддаг юм байна. Албан тушаалын замдаа хожигдохоор байсан ч хамтран ажиллагчид тань буулт хийгээд та хурдан шалмаг амжилтаараа гайхуулан бардам байх аж. Хэн нэгэн өрсөлдөөнөөс амьсгаа авч чадаагүй байхад та гол босстойгоо дотносоод амжчихсан дээд хүрээний хаалга татаад орчихсон байх юм. Ганцхан та зогсож чаддаггүй зуршилтай хүн болж байна. Байлдан дагуулсан өндөрлөгтөө байхын тулд урт хугацааны үүргээ богино хугацаатай зорилтоор хачирлах нь зүйтэй.

Олон “Б”- МАРИЯ ШАРАПОВА (теннис)

Сөргөлдөөний од. Амжилт гарахааргүй газарт та өөрийн зорилгодоо хүрч чадна. Олон алхамт бодлогоороо, стратегийн эрмэлзлээрээ та өрсөлдөөний багш л гэсэн үг. Та учир байдлыг хурдан ойлгож, хүчний харьцааг сайн мэдэрч, хохирлоор ч хамаагүй амжилтад хүрдэг. Танд цаг алдалгүй үзүүлсэн бусдын дэмжлэгийг та сайн ойлгож мэддэг бөгөөд замдаа тааралдсан өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйгээр сайн тоглож чаддаг. Хамгийн гол нь та цогцоор сэтгэдэг учир тэр нь дараагийн тоглолтод танд амжилт авчрах суурийг тавьж өгдөг билээ.

Олон “В”-МАГДЕЛАНА НОЙНЕР (биатлон)

“Чимээгүй гэтэлт” үргэлж  сайн биш ч зарим тохиолдолд үр дүн авчирч л таараа. Өөрийнхөөрөө зүтгэх нь бүхнийг эзэмдэх эрмэлзэлтэй хүний зан л даа. Хэрэв та урт замд гарсан бол эрт орой хэзээ нэгэн цагт амжилт заавал ирнэ. Өрсөлдөөний хувьд та нэгдүгээр өрсөлдөгч биш ч гэсэн тэд танд найддаг. Тиймээс тэдний хожлын хэсэг ч танд ирнэ. Амбицаар та магтуулахаар хүн биш ч гэсэн өөрийн ноогдсон “бялууг” алдахгүй гэсэн эрмэлзлээр дүүрэн хүн байж магадгүй юм. Эцсийн эцэст уралдааны замыг хурдтай эхэлсэн хүмүүс бариа дөхөөд ирэхэд ядарч туйлдан тэмцээнээ орхиж харин та барианд хүрэх нь тодорхой. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Олон “D”- ДЭВИД БЕКХЭМ (хөлбөмбөг)

“Сөргөлдөөн” гэнэ үү?  Тэр таных биш! Та багийн тоглолт хийж чаддаг. Хамтрагч нарынхаа “хөлд суун” тэднийг хоолноос нь салгах хүсэл танд огт үгүй. Тийм аргаар та оноо аваад нэр алдраа мандуулахгүй. Түүнийг та сонирхолгүй зүйл гэж үзнэ. Хамт олонтойгоо нягт хамтарч мэргэжлийн ажлаа хийх тактикийг хатуу барьдаг хүн гэвэл та л байна. Тэгж байтал таны онцлох чанар тодроод ирнэ. Гэхдээ бас тодорхой хэмжээний PR хийхгүйгээр та өөрийн онцгойрох цагаа нэлээн удаан хүлээж магадгүйг анхаарах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж