
Дэлхийн уугуул ард түмний олон улсын өдрийг (International Day of the World"s Indigenous People) НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 оны арванхоёрдугаар сарын 23-нд бий болгосон байна. 1992 оны энэ өдөр НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах ба хөхүйлэн дэмжих дэд хорооны уугуул ард түмний асуудлын Ажлын хэсгийн анхны хуралдаан болжээ.
1994 онд эхэлсэн хамгийн анхны Уугуул ард түмний 10 жил (First International Decade of the World"s Indigenous People) дэлхий даяар уугуул иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний асуудалд анхаарахад ихээхэн тус болсон юм.
1993 он Дэлхийн уугуул ард түмний жилээр (International Year of the World"s Indigenous People) зарлагдаж байлаа.
Нагасаки хотын цөмийн бөмбөгдөлтөд нэрвэгсдийн дурсгалын өдөр
Өнөөгийн Нагасаки (Инаса уулын оройгоос)
“1945 оны наймдугаар сарын 9-ний 11 цаг 02 минутад Нагасаки хотын тэнгэрт хурц гэрэл гарч, цагийн зүү зогссон байлаа. Асар том мөөгөн үүл цэнхэр тэнгэрийг баганадан бослоо. Юу болов? Хүмүүстэй юу болов? Сүйрсэн сүмийн балгас, хайлсан шил, шатсан хувцас өнөөдөр тэр аймшигт өдрийн гэрч болон үлджээ. Бид ер бусын шалгалтыг даван амьд үлдэгсдийн нэрийн өмнөөс Нагасакийн энхийн илгээлтийг үргэлж бичиж байх болно.Дэлхийн хүмүүс цөмийн зэвсэггүй чөлөөт амьдралын төлөө өөрийн гар, сэтгэлээ нэгтгэнэ гэдэгт бид найдаж байна”. Энэ хэдэн мөрийг Нагасаки хотын захиргааны сайтаас авчээ. Өнөөдөр 11 цаг 02 минутад хонхны дуунаар хотынхон минутын гашуудлаа илэрхийлэн чимээгүй болно.
Сингапурын тусгаар тогтнолын өдөр
Сингапур тусгаар тогтнолоо Малайзийн бүтцэд 1963 оны есдүгээр сарын 16-нд Их Британиас авчээ. Гэвч Малайзийн холбоонд удсангүй, дараагийн жилийнх нь наймдугаар сарын 9-нд бие даасан тусгаар улс болон салжээ.
-ӨАБНУ-ын эмэгтэйчүүдийн үндэсний өдөр
Ндебеле үндэсний эмэгтэйчүүд
Ойг түймрээс хамгаалах өдөр
Энэ өдөр АНУ-д нэг ер бусын нэртэй баярыг тэмдэглэдэг. Тэр нь Утаат баавгайн өдөр буюу Smokey Bear Day тэмдэглэдэг.
Утаат баавгай гэх хөөрхөн бамбарууш АНУ-ын Ойн аж ахуйн (US Forest Service) сүлд нь бөгөөд ойн түймрээс урьдчилан сэргийлж байдаг. Бүрх малгай, жиинстэй баавгай телевизийн нэвтрүүлгээр “Зөвхөн та л ойн түймрээс урьдчилан сэргийлж чадна” (Only you can prevent forest fires) гэсэн үг хэлж байдаг ажээ. Ойн аж ахуй нь 1905 онд АНУ-ын Хөдөө аж ахуйн бүтцэд байгуулагдсан ба ойн нийтийн өмчийн талбай бэлчээр нийт 193 сая га газрын хяналтыг хийдэг.
Яагаад бамбаруушыг сонгож авсан нь бас түүхтэй. Нью-Мексикт 1950 онд галын цамхгаас ой шатаж байхыг хараад тэндхийн бүх хүмүүс түймэр унтраахад оролцсон гэнэ. Тэр үеэр хүмүүс жижигхэн бамбаруушыг харсан ба эх нь ирнэ гээд үлдээсэн байв. Түймрийг унтраасны дараа хүмүүс дахиад л тэр бамбарууштай тааралдахад тэр ганцаараа модны хонгилд нуугдсан ба түлэгдсэн байлаа. Энэ түүх сонин хэвлэлээр дамжин олон хүн мэдэх болоод байнга түүний тухай лавлаж байжээ. Бамбаруушыг Вашингтоны үндэсний хүрээлэнд авчирснаас хойш тэр нь байгаль хамгаалах Үндэсний төвийн амьд бэлгэдэл нь болсон байлаа.
Өдрийн ишлэл
"Хүмүүс дасаагүй, зүйлдээ л хайраа өгдөг."
(Орос-Зөвлөлтийн шог зохиолч, гүн ухаантан Михаил Михайлович Зощенко 1895 оны энэ өдөр төржээ)
Михаил Зощенко, 1950-иад он
Бусад ишлэлээс (өгүүллэгээс нь) : “Хурдан унт, чиний дэр бусдад хэрэгтэй”
“Мөнгөгүй хүн хатагтай нартай явдаггүй”
Тэмдэглэлийн дэвтрээс: Амьдралд хамгийн чухал нь үг юм. Түүнээс болоод хүмүүсийг түүдэгт шатааж байлаа”
“Орос хүмүүс өөрийн зовлондоо шагширч,нөлөөтэй том хүн тухайлбал, генералд гомдоллох дуртай.”
Үйл явдал
Эртний Ромын шийдвэрлэх тулалдаан болжээ
МЭӨ 48 ОН: Грекийн нутагт Фарсала хотын дэргэд 23 мянган хүнтэй Цезарийн арми хоёр дахин их Помпейн армийг ялжээ. Помпей Египетэд зугтан гараад тэнд XII Птолемей хааны тушаалаар алагдсан байлаа.
Пизагийн цамхгийн шав тавигджээ
1173 ОН: Пиза хотын Танхимын талбайд Санта Мария Мажорегийн сүмийн суурийн анхны чулууг тавьсан ба уг сүм түүхэнд Пизаны цамхаг нэрээр үлджээ.
Инсбрук хотын мастерууд Боннано, Гульельмо нар барих ажлыг гардан хийж байв. Эхний давхрын 11 метр баганат хоёр тойргийг барьсны дараа цамхаг 4 см-аар хазайсныг Бонанно мэдээд яаралтайгаар хотыг орхин гарч явжээ. Барилгын ажил үе үе сэргэн хийгдэж байлаа. 1233 он гэхэд дөнгөж дөрвөн давхар л баригдсан байв. Анх баригдаж эхэлснээс хойш бараг 100 жилийн дараа 1275 онд цамхгийг барих зүрх гаргасан Жованни ди Симони гэсэн уран барилгачинг хотын захиргаа олсон юм. Тэр ажлаа эхлэхэд цамхгийн хазайлт 50 см болсон байв. Тав дахь баганат давхрын бариулаад тэрээр ажлаа зогсоосон гэнэ. 1350 онд хазайлт нь 92 см болсон байхад Томазо ди Андреа барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ. Тэрээр дараагийн давхрыг нь 11 см-аар өргөөд эсрэг тал руу нь хазайлгаад найман эгнээ баганат давхрын дээр хүрэл хонхтой төгсгөлийг нь босгосон байлаа. Анх суурь нь тавигдсанаас 164 жилийн дараа уг байгууламж бүрэн баригджээ. Өдгөө “Пизаны цамхаг” нь 56 метрын өндөртэй сууриндаа 15,5 метрын диаметртай, жин нь 14,5 тонн ба хазайлт нь 4,8 метр байгаа.ЮНЕСКО түүнийг Дэлхийн соёлын өвд 1986 онд авчээ.
Манжуурын байлдааны ажиллагаа эхлэв
1945 ОН: Дэлхийн II дайны сүүлчээр Зөвлөлтийн армийн явуулсан стратегийн довтолгоо нь Манжуурт эхэлжээ. Японы Квантуны армийг бут цохих зорилготойгоор уг цэргийн ажиллагааг зүүн хойд ба хойт Хятадад явуулан эх газар дахь Японы цэрэг, эдийн засгийн түшицийг устгасан юм. Улаан армийн энэ ажиллагаанд Монголын ардын арми генерал И.Плиевын морьт, механикжсан группын бүрэлдэхүүнд орон Хянган, Хаалганы чиглэлд давшсан байна.
Наймдугаар сарын 19-нд япончууд бөөнөөр буун өгч эхэлсэн юм. Квантуны армийг бут цохисноор дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг ойртуулжээ.