Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Премьер лиг эхэллээ

Английн Премьер лигийг Монголчууд хамгийн ихээр шимтэн үздэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр ч утгаар Премьер лигийн мэдээ мэдээлэл болон шууд дамжуулах эрхийг авахын тулд олон телевиз өрсөлддөг.
Тэгвэл "Боловсрол суваг" телевиз спортын шилдэг суваг ESPN-тэй гурван жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хөлбөмбөгийн дэлхийн хамгийн шилдэг лиг “English Premier League”-ын тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх болоод байна. Манай телевиз долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 3 тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ жилийн тэмцээнийг улам бүр сонирхолтой  болно хэмээн хөлбөмбөг сонирхогчид шимтэн хүлээ байна. Учир нь ДАШТ-ээр олонд танигдсан шинэ одууд тус лигт хүчин зүтгэдэг болсноос гадна, манай олон үзэгчдийн дэмждэг "New Castle United" баг дэвшин гарч ирж байгаа юм.

Тоглолтын тайлбарыг хөлбөмбөг тайлбарлагч Заяа нэрээр сонирхогчдын дунд танигдсан Б.Батзаяа хийх юм. Ингээд хөлбөмбөгийн хорхойтнуудыг цэнхэр дэлгэцэндээ ойртон сууж, “Боловсрол суваг” телевиз дээр сувган тааруулан, дэлхийн шилдэг лигийн тоглолтыг мэргэжлийн өндөр төвшний тайлбартайгаар хүлээн авч үзэхийг урьж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж