Tracy McGrady Детройттой холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Tracy McGrady Детройттой холбогдлоо

Дорнод бүсийн плей-оффын гадна үлдсэн “Детройт Пистонс” баг ахмад тоглогч Трэйси Макрэйдитэй гэрээний талаар ярианд нэлээд нухацтай яриа хийж эхэллээ гэсэн мэдээллийг Детройт Ньюс өглөө.
“Пистонс” долоон удаагийн бүх одод тоглогчийг багтаа элсүүлэх оролдлого хийх зорилгоор яриа хэлэлцээрийг хийж байгаа юм. Тэд Макрэйдид ахмад тоглогчдод өгөх хамгийн бага цалингийн цэс буюу 1,2 сая ам.долларыг санал болгож байгаа аж.
Хэрэв “Пистонс” Макрэйдиг багтаа элсүүлж чадвал энэ нь Ричард Хэмильтон, Тайшон Прийнц нарыг солиход илүү дөхөм болно гэсэн үг. Гэвч зуны турш л дээрх хоёр тоглогчийг солих талаар яриа гарч байсан ч сонирхсон баг тийм олон байгаагүй юм.
“Пистонс”-т шийдвэрлэх мөчид туршлагатай тоглогч зайлшгүй хэрэгтэй байгаа. Гэвч өндөр үнэтэй тоглогчийг тэд авах боломжгүй. Өнгөрөгч зун Чарли Вилланүэва, Бен Гордон нартай таван жилийн 90 гаруй сая ам.долларын гэрээ хийж, ихээхэн найдлага хүлээлгэсэн ч өндөр цалинтай тоглогч сэлгээнээс хүртэл үр дүнтэй тоглолт гаргаж чадаагүй.
Мөн Прийн, Хэмилтон нар удаан хугацаанд бэртэлтэй байсан бөгөөд талбай дээр гарсан ч багийн ирээдүйн таван жилтэй зайлшгүй холбоотой болох Родни Стакки, Бен Гордон зэрэг тоглогчдын минутыг хумсалсан юм. Тэгэхээр аварга авч байсан тоглогчдоо явуулах гэж оролдсоор байгаа ч одоо хүртэл амжилт олоогүй.
Харин Макрэйдигийн хувьд “Чикаго Буллс”-тэй холбогдсон холболт амжилтгүй болж улмаар Чикаго өнгөрөгч долоо хоногт дахин нэг тоглогчийн эгнээндээ элсүүлсэн нь Луол Денгийн сэлгээний тоглогч болох Кэйт Боганс байлаа. Хамгаалалт сайтай, оноо ч түүх чадвартай хамгаалагч довтлогчийг авснаар “Чикаго Буллс” Трэйси Макрэйди нарын хэлэлцээрт цэг тавигдсан болох нь батлагдсан юм.
Харин Макрэйди “Пистонс”-т очвол өөрийн хүссэнээрээ тоглож, илүү олон шидэлт гүйцэтгэх боломж бөгөөд “Буллс”-тэй харьцуулах хамаагүй дээр сонголт.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж