О.Гүндэгмаа шигшээд шалгарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа шигшээд шалгарч чадсангүй

Германы Мюнхен хотноо 50 дахь удаагийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд онч мэргэнээ сорьсон О.Гүндэгмаа 379 оноогоор 31-р байрт шалгарлаа. Саяхан өндөрлөсөн урьдчилсан буудлагад нийт 138 мэргэн бууч өрсөлдсөн бөгөөд О.Гүндэгмаагаас гадна Т.Баярцэцэг, Ц.Мөнхзул нар онч мэргэнээ сорьсноос Т.Баярцэцэг 372 оноогоор 91, Ц.Мөнхзул 100-р байрт тус тус бичигджээ. Мөн Герман улсыг төлөөлөн оролцож буй Д.Мөнхбаяр 378 оноотой 48-р байрт шалгарсныг дашрамд дуулгая. Тэд мөн маргааш эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөнө.

Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн хэвтээ байрлалаас буудах дасгалд О.Янжилхам 593 оноогоор 22-р байрт, З.Батхуяг 587 оноогоор 59-р байрт тус тус бичигдсэн бол залуучуудын төрөлд Г.Нандинзаяа 576 оноогоор 62-р байрт бичигджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж