
Хятадын хэвлэл мэдээллийн мэдээгээр дэлбэрэлт энэ сарын 6-нд тус улсын зүүн хэсгийн Шаньдун мужийн уурхайд гарчээ. Осол гарах үеэр уурхайд 329 хүн ажиллаж байсны ихэнхийг гадагш гаргаж чадлаа.
Хятадын уул уурхайн олборлолтын үйлдвэрлэл дэлхийд хамгийн осолтойд тооцогддог ба өнгөрсөн жилд л гэхэд 2600 уурхайчин амиа алдсаныг зарим шинжээчид бууруулсан тоо гэж үздэг. Энэ долдугаар сарын сүүлч ба наймдугаар сарын эхээр Шаньдуны уурхайд хоёр удаа осол гарахад нийтдээ 32 уурхайчин амь үрэгдсэн байна.