Шварценеггер Калифорнийн технологийг Орост авчирна

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Шварценеггер Калифорнийн технологийг Орост авчирна

Арнольд Шварценеггер. Фото ©AFP

Калифорни мужийн захирагч Арнольд Шварценнеггер өндөр технологийн салбарт Оростой хамтын ажиллагааг явуулахаар шийдлээ.  Санта Клара хотноо болсон ажлын зөвлөгөөн дээр Калифорни өөрийн оюун ухааны нөөцөө Оросын компаниудтай ажил хэргийн түншлэлийг бий болгоход ашиглах хэрэгтэй гэж Шварценеггер хэлээд 2010 оны намар Орост очихоор төлөвлөсөн гэжээ.
“Цахиуртын хөндийн” Оросын хувилбарыг бүтээж байгаа Сколково хотод инновацийн технологиудын компаниудыг цуглуулахаар төлөвлөсөн нь  Арнольд Шварценеггерын сонирхлыг татаж байгаа бололтой. Тэмдэглэхэд дэлхийн томоохон  Microsoft ба Apple зэрэг IT-компаниудын төв байр Калифорнид байдаг юм.
Шварценеггер хэзээ Орост айлчлах хугацаа нь тодорхойгүй. Байгаа мэдээллээр Калифорнийн захирагч Хятад, Япон, Өмнөд Солонгост ажлын айлчлалаа есдүгээр сарын 9-15-ны дотор хийгээд дараа нь Орост ирэх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж