О.Гүндэгмаа өнөөдөр онч мэргэнээ сорино

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа өнөөдөр онч мэргэнээ сорино

“Бээжин-2008” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа олимпийн наадмаас хойшхи анхны том тулаандаа оролцож байгаа билээ. Германы Мюнхен хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн ISSF буюу Олон улсын буудлагын спортын холбооны 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 100 гаруй орны 2300 орчим мэргэн бууч оролцож байгаа бөгөөд 19 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчдын хамгийн их итгэл хүлээлгэж буй нь  Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа юм. Өнгөрсөн оны наймдугаар сард амаржиж, хүүтэй болсон тэрбээр 2010 он гарсаар олон улсын чанартай хоёр ч тэмцээнд оролцоод байгаа.

Энэ удаагийн дэлхийн аваргад О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метр болон хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдөнө. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээн болох бөгөөд манай улсаас О.Гүндэгмаагаас гадна Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар энэ дасгалд онч мэргэнээ сорих юм. Урьдчилсан буудлага Монголын цагаар 16.00 цагаас эхлэх бол шигшээ буудлага 22.30 цагаас болох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж