Б.Мөнгөнтуул Францын М.Себагт хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Францын М.Себагт хожигдлоо

“Их тэнгэр” цогцолборт өчигдөр FIDE-гийн шилдэг 12 эмэгтэй шатарчны халз тулааны найм дахь өргийн тоглолтууд боллоо. Тэмцээний хамгийн залуу оролцогч болох 16 настай, БНХАУ-ын шатарчин Хоу Ифань хоолны хордлогод орж, биеийн байдал тааруу байсан учир өчигдөр өрөг тоглож чадсангүй. Харин түүнтэй наймдугаар өрөгт тоглох байсан Катарын шатарчин Чжу Чень зөвшөөрсөн учир Чжу, Хоу нар өнөөдөр хоорондоо тоглох болжээ. Өнөөдөр бусад шатарчдын хувьд амралтын өдөр юм. Манай шатарчин Б.Мөнгөнтуулын тухайд өчигдөр Францын шатарчин Мэри Себагт хожигджээ. Ингэснээр гурван өрөг дутуу байхад тэрбээр 2,5 оноотой есдүгээрт бичигдээд байна.

Тэмцээний найм дахь өргийн дүн:

Шень Ян /БНХАУ/ 1 – 0 Жао Сьюэ /БНХАУ/
Сью Юйхуа /БНХАУ/ ½ – ½ Татьяна Косинцева /ОХУ/
Конеру Хампи /Энэтхэг/ 1 – 0 Антоанета Стефанова /Болгар/
Мэри Себаг /Франц/ 1 – 0 Б.Мөнгөнтуул /Монгол/
Илдиз Бетул /Турк/ 0 – 1 Майя Чибурданизе /Гүрж/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж