Шатарчид Спортын төв ордонд зочилно

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Шатарчид Спортын төв ордонд зочилно

FIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Дэлхийн шатрын спортын тавцанд нэр алдраа дуурсгасан шилдэг 12 эмэгтэй шатарчдын оюун ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж буй. “Их тэнгэр” цогцолборт байрлан, тэмцээнээ үргэлжлүүлж байгаа шатарчид өнөөдөр амарч байгаа бөгөөд яг одоогоор Цонжинболдогийн байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж байгаа ажээ. Харин үдээс хойш буюу өнөөдөр 15 цагаас БТСГ-ын дарга Ч.Наранбаатар шатарчдыг хүлээн авч уулзах бөгөөд энэ үеэр их мастерууд сэтгүүлчидтэй уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна.  


Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж