Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 7

Наймдугаар сарын 7-ны баяр

Кот-д"Ивуар улсын тусгаар тогтнолын баяр (1960).

Ивуарийн улс эхлээд Зааны ясан эрэг нэртэй байгаад Францаас тусгаар тогтнолоо зарласан юм. Энэ өдөр тэдний хувьд ажлын өдөр байдаг тул энэ үеэр ургац хураалтын ажил ид өрнөдөг байна. Тиймээс баярынхаа амралтын өдрийг арванхоёрдугаар сарын 7-нд нөхөн тэмдэглэдэг аж.

-Колумби Бойакийн тулалдааны, Batalla de Boyacб (1821 онд Колумби ба Венесуэлийн тусгаар тогтнолын төлөөх шийдвэрлэх тулалдааныг испаничуудын эсрэг Симон Боливарын арми хийжээ) тэмдэглэдэг.


Үйл явдал

1720 ОН: Хойд дайны үеэр (1700-1721) Оросын флот Михаил Голицыны удирдлаган дор Шведийн эскадрыг Гренгамын арлын дэргэд ялуулжээ. Аландын арлуудын нэг Гренгамын дэргэд Оросын сэлүүрт онгоцнууд вице адмирал Шеблатын командалсан эскадрыг бут ниргэсэн далайн байлдаан болсон байна.

Гренгамд  ойртсон зэвсэглэл муутай сэлүүрт галера онгоцнууд эхлээд Шведийн  хүчирхэг их буут онгоцны галд өртөн гүехэн усанд ухарчээ. Шведийн хүнд хөлөг онгоцнууд тэднийг мөрдөн гүехэн усанд ороод хөдөлгөөнөө алдсан байв. Оросын галерууд шийдэрлэх сөрөг цохилт хийж, тэдний дөрвөн фрегат онгоцыг эзлэн авсан байв. Шеблатын бусад хөрөг онгоцнууд ухарчээ. Энэ тулалдаан Оросын флотын бараг анхны ялалт болсон ба Шведүүд далайд Оросыг ялах найдлага үүгээр тасарсан байна. Гренгамын ялалтад зориулан “Хүчээнгүйлэл ба эр зориг хүчийг дийлнэ” гэсэн үсэгтэй медаль гаргасан байлаа.

1870 ОН:
Оросын алдарт яруу найрагч Федор Иванович Тютчев «Би тантай тааралдлаа…»  гэсэн алдарт шүлгээ бичжээ.

Нууцад К.Б. нь Федор Тютчевын анхны дурлал Амалия Лерхенфельд байжээ

Би тантай тааралдлаа, өнгөрсөн бүгд
Үхмэл зүрхэнд минь амилав;
Би, алтан цаг үеэ эргэн саналаа-
Зүрх сэтгэл минь бүлээцлээ

Карлсбадад (өнөөгийн Карловы-Вары) 1870 оны энэ өдөр Оросын яруу найрагч «Би тантай тааралдлаа…» шүлгээ бичжээ. Тэр нь К.Б. -д буюу 62 настай баронесса Крюденерт зориулагдсан байв Тэр өдөр 67 настай яруу найрагч рашаан дээр хагас зууны салалтынхаа дараа анхны дурлалтайгаа тааралдсан юм.

Нөхөрт гарахаас өмнө Амелия Лерхенфельд гэсэн нэртэй байсан бүсгүй залуу яруу найрагчийг өөрийн гоо үзэсгэлэн, боловсрол, сэтгэлээрээ татсан юм. Гэвч тэд амьдралаа холбож чадаагүй юм. 1826 онд Тютчев Элеонора Петерсонтай гэрлэж, Амелия Мюнхен дэх Оросын Элчингийн нэгдүгээр нарийн бичгийн дарга барон Крюденерын эхнэр болсон юм. Тютчев Амелия хоёрын сүүлчийн уулзалт 1873 оны гуравдугаар сард болжээ. Бие нь татсан яруу найрагчийн хэвтэж байсан орны дэргэд түүний анхны хайр гарч ирэхэд нь Тютчевын царай гэрэлтэж, нүдэнд нь нулимас цийлэгнэн тэрээр хайраа удаан хараад үг дуугарч чадсангүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж