“Феррари”-г ирэх сард шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

“Феррари”-г ирэх сард шүүнэ

F1-ийн Хоккейнхайм 2010 гран-пригийн үеэр “team order” буюу багийн даалгавар өгсөн гэсэн хэрэгт буруутгагдаад байгаа “Феррари” багийн хэрэг дэлхийн авто спортын зөвлөлд шилжээд байсан билээ. Уралдааны үеэр багаас өгсөн даалгаврын дагуу Фелипе Масса аварга авах боломжтой Фернандо Алонсод ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр зам тавьж, өгөн урдаа гаргасан билээ. Чухамдаа үүнийг л “Формула нэг” хориглодог юм. “Алонсо чамаас илүү хурдан байна. Чи энэ мессежийг авсан гэдгээ баталгаажуулна уу?” гэсэн Массагийн инженерийн холбоогоор хэлсэн үгний дараа дээрх үйл явдал болсон нь багаас өгсөн даалгавар байна гэхэд дэндүү ойлгомжтой харагдана. Мэдээж дүрмийн эсрэг учраас “Чи зам тавьж өг” гэж шууд хэлэхгүй нь ойлгомжтой.
Ингээд тухайн үед “Феррари”-г уралдааны стюартууд дуудаж, улмаар буруутай гэж үзэн 100 мянган ам.доллараар торгож, хэргийг FIA-д шилжүүлсэн юм.

2010 оны есдүгээр сарын 8-нд Парис хотноо “Феррари”-гийн дээрх асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Эндээс ямар ч шийдвэр гарсан бай, “Формула нэг”-т чухал өөрчлөлтийг энэ үйл явдал авчирч болох юм.
Учир нь багийн даалгавар гэдэг зүйл “Формула нэг”-ийн аль ч багт байдаг ба бүгд л ашигладаг. Харин ашигладаггүй юм шиг хоёр нүүр гаргахаа болих цаг нь болсон гэдгийг олон ч “томчууд” хэлээд байгаа.
Ер нь үзэгчид л нэг багийн хоёр нисгэгч ялалтын төлөө хоорондоо ана мана үзэж, нэгийгээ замын гадна үлдээхийг харахыг хүсдэг болохоос багийн удирдлагууд лав хүсэхгүй.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж