Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Кака 3-4 сар тоглохгүй

Бразилийн шигшээ болон Испанийн “Реал Мадрид” багийн супер од Кака мэс засалд оржээ. Зүүн өвдгөндөө авсан түүний гэмтэл санасныг бодоход ноцтой байсан учраас Бельгид мэс засал хийлгэсэн байна. 28 настай хагас хамгаалагчийн мэс ажилбар амжилттай болсон ч гэмтэл нь бүрэн илааршихад 3-4 сарын хугацаа хэрэгтэй гэж эмч нар хэлж байна. Ингэснээр “Реал Мадрид” шинэ улирлыг төвийн шилдэг найруулагчгүй эхлүүлэх нь. Какагийн хувьд өнгөрсөн жил “Милан”-аас “Мадрид”-д 56 сая фунтын өртөгтэй ирж байсан ч гуяндаа авсан гэмтлийн улмаас 22 тоглолтод л оролцсон юм. Энэ жилийг ч мөн л гэмтлийн улмаас цөөн тоглолттой өнгөрүүлэх болж байна. “Реал Мадрид”-ын шинэ босс Жозе Муриньо Какагийн гэмтэлд харамсч байгаа ч багт нь түүнийг орлох сайн тоглогчид байгаа гэж хэллээ. Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд энэ намар Испанийн Серхио Каналес болон Педро Леон, Аргентиний Анхел ди Мариа, Германы Сами Хэдира гэсэн шинэ тоглогчид хөл тавьж байгаа билээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж