Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Асафа Пауэлл гэмтжээ

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Даймонд лиг тэмцээнийн ээлжит цуврал Шведийн Стокгольм хотноо өнөөдөр эхэлж байна. Тэгвэл энэ тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн 100 метрийн зай уралдаанд дэлхийн шилдгүүд бүгд оролцохоор мэдэгдээд байсан билээ. Харин уг тэмцээнд оролцох байсан Ямайкийн шилдэг гүйгч Асафа Пауэлл энэ удаад бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон байна. Түүний хувьд хөлөндөө авсан гэмтэл нь сэдэрчээ. Тэрбээр өөрөө “Уралдах боломжгүй болсондоо тун харамсчбайна. Миний бэртэл яг л тамд байгаа юм шиг өвдөж байна” хэмээн ярьжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж