Дэлхийд хүчтэй соронзон шуурга болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Дэлхийд хүчтэй соронзон шуурга болжээ

Энэ долоо хоногийн даваа гаригт сүүлийн бүтэн хагас жилд гараагүй соронзон шуурга дэлхийг дайрав. Энэ тухай Оросын дэлхийн тойрог зам дахь ТЕСИС гэх орон судлах аппаратын мэдээнээс үндэслэн сайтуудад нийтэлсэн байна. Соронзон шуурганы анхны шинж тэмдгүүд нь ням гаригийн үдээс хойш ажиглагдсан ба  соронзон талбай бараг бүтэн хоног тайван байгаад даваа гаригийн 13 цагаас эхлэн идэвхжиж гурван цагийн турш хүчтэй соронзон шуурга  болжээ. Үүний зэрэгцээ нарны идэвхжилт сүүлийн хоногуудад доогуур байсан гэнэ. Наран дээр дөрөвдүгээр сарын 3-нд дөнгөж ганцхан сул дэлбэрэлт болсон байна. Гэхдээ тэр үзэгдэл долоон цагийн турш үргэлжилсэн болохоор дэлхийд хүчтэй соронзон шуурга ирүүллээ гэж эрдэмтэд үзжээ. Нарны дэлбэрэлтээс чөлөөлөгдсөн эрчим хүч хоёр хоногийн дараа дэлхийд ирдэг ба цахим төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлдөг аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж