Өнөөдрөөс “Salt” кино гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс “Salt” кино гарч эхэллээ

Холливуудын нэрт найруулагч Phillio Noyce-ийн бүтээл “Salt” адал явдалт кино өнөөдрөөс эхлэн “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ.  АНУ-д өнгөрсөн долдугаар сарын 23-нд нээлтээ тус киноны гол дүрд Холливуудын үзэгслэнт бүсгүйчүүдийн нэг Angelina Jolie болон жүжигчин Live Schreiber, Chiwetel Ejiofor нар тогложээ. Энэ удаад Angelina Jolie Оросын тагнуулч Evelyn Salt-ийн дүрий бүтээж байгаа бөгөөд Salt нь Америкийн тагнуулын ерөнхий газарт ажиллан Оросын дээд удирдлагаас өгсөн даалгаварыг гүйцэтгэх зорилготой тагнуулч эмэгтэй юм. “Salt” кино нь өдөр бүр “Өргөө” кино театрт 20:00, 22:00 цагаас гарч байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж