Б.Мөнгөнтуул дөрөв дэх ялагдлаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул дөрөв дэх ялагдлаа хүлээв

Манай улсад анх удаагаа FIDE-гийн өндөр зэрэглэлийн, шилдэг 12 эмэгтэй шатарчны халз тулаан “Их тэнгэр” цогцолборт үргэлжилж байгаа билээ. Тэмцээний зургаа дахь өргийн тоглолтууд өчигдөр болж, Монголын шатарчин Б.Мөнгөнтуул БНХАУ-ын Сью Юйхуатай хараар тоглон хожигдсон байна. Ингэснээр манай шатарчин зургаан тоглолтын дараах байдлаар нэг хожиж, нэг тэнцэж, дөрөв хожигдсоноор 1,5 оноотой 10-рт бичигдээд байна. Харин БНХАУ-ын шатарчин Жао Сьюэ таван оноотой шилдэг 12 шатарчинг өнгөлж байна.

Тэмцээний зургаа дахь өргийн дүн:

Жао Сьюэ /БНХАУ/ 1 – 0 Антоанета Стефанова /Болгар/
Илдиз Бетул /Турк/ 0 – 1 Хоу Ифань /БНХАУ/
Сью Юйхуа /БНХАУ/ 1 – 0 Б.Мөнгөнтуул /Монгол/
Шень Ян /БНХАУ/ ½ – ½ Татьяна Косинцева /ОХУ/
Мэри Себаг /Франц/ 0 – 1 Чжу Чень /Катар/
Конеру Хампи /Энэтхэг/ 1 – 0 Майя Чибурданизе /Гүрж/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж