Megan Foxe Giorgio Armani-г сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Megan Foxe Giorgio Armani-г сурталчилна

Transformers киноны од Megan Fox Италийн нэрт загварын ордон Giorgio Armani-гийн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогджээ. Өдгөө 24 настай залуу, халуухан жүжигчин бүсгүй ирэх аравдугаар сараас худалдаанд гарах Armani-гийн гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах юм. Шинэ гэрээнийхээ талаар Megan “Ноён Armani бол загварын салбарын бүх хүрээнд дэндүү авьяастай, мэдрэмжтэй нэгэн. Түүнтэй хамтран ажиллах болсон нь нэр төрийн хэрэг” гэжээ. Харин Armani шинэ хамтрагчийнхаа тухайд “Megan өнөөдрийн эмэгтэйчүүдийн дүр төрх болсон бие даасан, итгэлтэй, дур булаам байдлыг илэрхийлэх бүрэн чадвартай. Түүний гоо үзэсгэлэн бүсгүй хүний мэдрэмж, эрч хүч, эмэгтэйлэг байдлыг тодотгодог” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж