Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 6

Наймдугаар сарын 6-ны баяр

Боливийн тусгаар тогтнолын өдөр

Уг баярын албан ёсны нэр нь Эх орны ой, Aniversario Patrio. Боливи 1825 оны энэ өдөр Испаниас тугаар тогтнолоо зарлажээ. Анхны ерөнхийлөгч нь Симон Боливар бөгөөд тус орон энэ хүний нэрээр нэрлэгдсэн юм.

Мөн энэ өдөр: Замбийн фермерчид болон Гренада ба Ямайка тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэдэг.


“Дэлхийн эмч нар энх тайвны төлөө”

“Дэлхийн эмч нар энх тайвны төлөө” гэсэн олон улсын өдрийг Японы Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн өдөр тэмдэглэж ирэв. Энэ баярыг 1980 онд “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас “өрх тусгаарласан” хэсэг болох “Дэлхийн эмч нар цөмийн аюулыг зайлуулахын төлөө” байгууллагын санаачилгаар тэмдэглэх болсон байна. Францад үүссэн тус байгууллага өдгөө 12 улсад бий болжээ.

Өдрийн ишлэл

"Таалагдах урлаг бол хуурах чадвар юм”
(Францын сэтгэгч Люк де Клапье буюу маркиз Вовенарг, 1715 оны энэ өдөр төржээ)

Вовенаргийн гарын үсэг. Түүний баттай гэх зураг үлдсэнгүй.
Бусад ишлэлээс: “Цаг хугацааг үл үнэлэгч тэр хүн алдар хүндийн төлөө төрөөгүй болой”

“Тачаал л сэтгэж сургасан юм”
“Өвгөчүүдийн зөвлөгөө нь өвлийн нар шиг гэрэлтүүлэх боловч үл дулаацуулна”
“Төрсөн санааг энгийн үгээр илэрхийлж чадахгүй бол түүнийг орхи. Тэр санаа биш”

Үйл явдал

Ариун Ромын эзэнт улс мөхөв

1806 ОН: Ариун Ромын эзэнт улсыг  962 онд Агуу гэгдэх Карлын эзэнт улсыг сэргээх мөрөөдөлтэй Германы хаан I Оттон үүсгэн байгуулжээ.

Ариун Ромын эзэнт улсын сүүлчийн эзэн хаан II Франц

XII зуунд эзэнт улсын хүчин чадал нь хааны удмынхан Вельф ба Гогенштауфены овгуудын хоорондын иргэний дайнаар суларсан байлаа. 1438 оноос эхлэн Ариун Ромын эзэнт улсын хаан ширээ Австрийн Габсбургуудын гарт байв. Испанийн хаан I Карл 1519 онд V Карл нэртэйгээр хаанаар сонгогдон өөрийн мэдэлд  Герман, Испани, Нидерланд, Сицилийн вант улс ба Сардинийг нэгтгэсэн юм. Карл 1519 онд хаан ширээнээс татгалзаж, Испанийн титмээ өөрийн хүү II Филиппдээ шилжүүлжээ. Харин Ариун Ромын эзэнт улсын хааныг  түүний ах I Фердинанд залгамжилсан аж. ХV зууны турш вантнууд эзэнт улсынхаа рейхстагийг хүчирхэг болгохоор оролдож иржээ. Харин дараагийн зуунд нь өөрчлөлт хуучин эзэнт улсыг сэргээх бүх найдлагыг нь унагасан юм. Олон  улс орнууд үүсч, шашны зөрөлдөөн эхэлсэн байлаа. Эзэн хааны эрх мэдэл нь цэвэр чимэг болж, эзэнт улс нь олон жижиг вант ба тусгаар улсуудын эмзэг холбоо болсон бөгөөд рейхстаг нь аар саар зүйл ярьсан дипломатуудын хуралдаан болон хувирчээ.
Ариун Ромын эзэнт улсын хаан II Франц 1804 онд Австрийн I Франц хаанаар өргөмжлөгдсөн байгаад Ромын хаан ширээнээс 1806 оны энэ өдөр татгалзсанаар Ариун Ромын эзэнт улс оршин тогтнохоо больжээ.

Боксчдын сүүлчийн бээлийгүй тэмцээн болов

1889 ОН: Боксчид сүүлчийн удаа бээлийгүй нударган зодооноо хийжээ. Орчин үеийн бокс нь эрт дээр үеэс гаралтай нударган зодооны нэг төрөл юм. Цаг хугацааны хязгаарлалт байхгүй байсан учир тэд нэг нь ухаан алдан унатал тэмцэлддэг байж. Харамсалтай нь, тэмцээн эмгэнэлээр төгсөх нь их байлаа. МЭӨ IV зуунд тамирчид суран туузаар гарын хурууг боодог байжээ. Ромын эзэнт улсын үеэр тэр боолтод нь төмөр ба туглаган хүндрүүлэгч бэхэлдэг байв.

Орчин үеийн бокс Англид XVIII зуунд үүссэн бөгөөд Английн нэртэй туялзуур сэлэмчин Жеймс Фигг энэ спортыг үүсгэн бий болгосон хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Боксын анхны дүрэм болон дэвжээ нь 1865 онд гарч иржээ. Маркиз Джон Дуглас Квинсбери ба сэтгүүлч Джон Чемберс хоёр 1865 онд “Бээлийтэй боксын журам” боловсруулан хэвлүүлсэн нь өнөөгийн дүрмийн үндэс болсон юм. Гэсэн ч “нүцгэн” нударган зодоон үргэлжилсээр байлаа. Ингээд хамгийн сүүлчийн бээлийгүй тулаан 1889 оны энэ өдөр Америкийн боксчид Жон Салпиван, Митчел Кипрайвипп хоёрын хооронд болжээ. Бокс 1920 онд олимпийн төрөл болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж