
БНАСАУ-ын хөлбөмбөгийн ахлах дасгалжуулагчийг 14 цагийн засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр шийтгэсэн байна. Дасгалжуулагч Ким Чон Хон улс орныхоо лидерийн нэг хүүгийн итгэлийг даалгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа муу удирдсан гэж түүнийг 14 цагийн биеийн хүчний ажлыг барилга дээр хийлгэх болсон тухай "Чосон ильбо" сонин бичсэн байлаа.
Хэн тийм шийдвэр гаргасан, хэзээ, хаана ажиллах нь тодорхойгүй. Өнгөрсөн долоо хоногт хөлбөмбөгчдийг дасгалжуулагчийн хамт Засгийн газрын гишүүд хүлээн авч, зургаан цаг ярилцсан байв. Энэ үеэр Ким Чон Хоныг Хөдөлмөрийн намын гишүүнээс хөөсөн байна.
ӨАБНУ-д болсон дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд Хойд Солонгосын баг G хэсгийн дөрвөн тоглолтод хожигдсон юм. Тэднийг Бразилийн багтай 1:2 харьцаатай тоглосны дараа Хойд Солонгосын эрх баригчид Португальтай хийх тоглолтыг нь ард түмэндээ үзүүлэхээр шийджээ. Гэтэл тэр тоглолтод Ким Чон Хонын баг 0:7 харьцаатайгаар хожигдож, олны нүдэнд Хойд Солонгос сул гэдгийг үзүүлсэн гээд эрх баригчид сэтгэл дундуур байлаа.