“Якуза” эрэлттэй байгаа

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

“Якуза” эрэлттэй байгаа

Зохион байгуулалттай гэмт хэрэг, тагнуул судлаач Америкийн профессорууд David E. Kaplan, Alec Dubro нарын бүтээл, бестселлер “Якуза” номыг эх хэл дээрээ унших боломжтой боллоо. Орчуулагч Д.Бадрал “Якуза” номыг жилийн хугацаанд орчуулжээ. Тус ном нь дэлхийн арван оронд хэвлэгдэн гарсан бөгөөд манай улс 11 дэхь нь болж байгаа юм. Даяаршиж байгаа дэлхийд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн уршгаас ард олноо “дархлаа”-тай байгаасай гэж хуульч, улс төрч, түүхч, эдийн засагч, судлаач хүмүүст мэдлэг, мэдээлэл өгч, таньж ухаарахад амар гэж энэхүү номыг хэвлүүлэхийг зорьжээ. “Интер” номын дэлгүүрт зарагдаж байгаа тус ном нь эрэлт ихтэй байгаа  гэнэ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж