Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Соёлын Төв өргөөнд энэ сарын 14-нд 15.00, 17.00 цагуудад “Солонгосын соёл урлагийн тоглолт” болох гэж байна. Тоглолтод Солонгосын “Nanta” хамтлаг болон брейк бүжгийн шилдэг хамтлаг оролцох ажээ. Дашрамд дуулгахад энэхүү тоглолт нь үнэ төлбөргүй юм байна.
Г.Даша