“Аякс” Аваргуудын лигт хөл тавих ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

“Аякс” Аваргуудын лигт хөл тавих ойрхон байна

Тессалоники цэнгэлдэх хүрээлэнд энэ өдрийн гол анхаарлын төвд байсан Голландын “Аякс” Грекийн “Панатинайкос” клубуудын хариу тоглолт болж өнгөрлөө. Долоо хоногийн өмнө Амстердамд болсон тоглолтод айлын талбайд гоол оруулж чадсан Грекийн баг энэ удаад хөгжөөн дэмчигчдэдээ гоолоор бэлэг барьж, тоглолтыг амттай болгосон байна. 16 дахь минутад Португаль эр Вэйринья гоолджээ. Харин хоёрдугаар үе дөнгөж эхлээд Суаресын шоу эхэлж, гурван ч хамгаалагчийн дундаас хаалга руу цохиж, тоог тэнцүүлсний дараа Семи Де Ионгед гоолын дамжуулалтыг өгч “Аякс” давуу байдалтай болжээ. Энэ нь хоёрхон минутын зайтай орсон гоолууд байсан юм. Ийнхүү гал гарсан тоглолтын гоол үргэлжилсээр 55 дахь минутад “Аякс”-ын чөлөөт цохилтыг Расмус Линдгрен гүйцэтгэж нэгэн гайхалтай гоолыг оруулснаар Голландын баг дараагийн шатанд шалгарах эрхээ 99 хувь олж аваад байлаа.
Өнгөрсөн жил Аваргуудын лигийг өнжсөн Грекийн баг цаг дуустал итгэл найдвараа алдахгүйг хичээж, 56 дахь минутад шигшээ багийн тоглогч Салфингидис тоог 3:2 болгон ойртуулж чадсан байгаа. Талбайн эзэд дахиад дор хаяж, хоёр гоол оруулах даалгавартай байсан бөгөөд шүүгчийн сунгасан цагт Серби тоглогч Владимир Ивич энэ тоглолтын зургаа дахь гоолыг оруулж, тоог тэнцүүлсэн ч тэднийг энэ удаад аз ивээсэнгүй, хоёр тоглолтын нийлбэр дүн ийнхүү 4:4 болж, Аякс айлын талбай дээр гурван гоол оруулсан гэдгээрээ дараагийн шатанд шалгарчээ. Харин Урагвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес сэлгээнд суулгасан дасгалжуулагч Йолтой таагүй харьцаа үүсгэсэн нь тоглолтын төгсгөл хэсэг байлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж