Далаад оны залуусын уулзалт зохиожээ

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Далаад оны залуусын уулзалт зохиожээ

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт энэ сарын эхнээс тойрогтоо ажиллаж байгаа аж. Тэрбээр Ховд нутагтаа “Далаад оны залуусын бүтээлч аян буюу эргэн дурсахуй” уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна. Далаад онд төрсөн нутгийн залуучуудын санал санаачлагыг дэмжин, нутаг орноо хөгжүүлэх ажил санаачлан хийх зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулдаг ажээ. Уулзалтын үеэр нутгийн залуус Ховд аймагт хүүхдийн парк барих, Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлах, хог хаягдлын үйлдвэр барих, ахуйн хэрэгцээний ОО-н цаас, саван, угаалгын нунтаг зэргийг аймагтаа үйлдвэрлэх, усны зохисгүй хэрэгцээг хязгаарлах, хашаа бүрийг нэг загвартай болгон өнгө төрхийг сайжруулах зэрэг ажил хийх шаардлагатай байгааг түшээд дуулгасан байна. Ховд аймгийн малчдын хувьд өнгөрсөн өвөл, хавар  хүндхэн болж, 800 гаруй өрх хотоо харлуулж, нийт малын 20 гаруй хувь нь хорогдсон байна. Малчдын 30 гаруй хувь нь банкинд дөрвөн тэрбум орчим төгрөгийн зээлтэй байгаа нь малчдын хувьд дарамт болж байгаа аж. Байгаль цаг уурын өөрчлөлт, зуд гамшгийн давтамж нэмэгдэж байгаа нь уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэн амьдрахад хүндхэн болж байгаа талаар малчид хэлж байгаа гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж