
Нэг хэсэг “С1” телевиз сүр дуулиантайгаар “Оддын эрэлд-3” шоу тэмцээнийг зохион байгуулж, ялагчаар нь Отгонцэнгэл гэх бүсгүй тодорсон. Тэмцээнийг зохион байгуулахын өмнө “Оддын эрэлд-3” тэмцээн нь өмнөхөөсөө өөр байж, гол нь ялагч нь жинхэнэ “од” болон гийгүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байсан удаатай. Гэтэл өнөөх “од” болох бүсгүйн сураг одоо болтол алга. Мөн “Universe Best Songs-2009” фестивалийн ялагч Ч.Цэлмүүн нэг жил өнгөрч байхад шинэ уран бүтээл хийсэнгүй. Өнөөх хэдэн хуучин дуутайгаа. Гэхдээ ч бас Отгонцэнгэлийг бодвол “од” болоод амжсан. Монголын Leona Lewis хэмээн нэрлэгдээд авсан азтай охин.
С.Сүндэр