Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Ховд аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхий сайдыг угтаж авхаар аймгийн засаг дарга Г.Нямдаваа өглөө есөн цагаас Увс, Ховд аймгийн хилийн зааг газар болох Хашаат хэмээх газрыг зорьсон байна. Хоёр аймгийн хилийн зааг газар нь аймгийн төвөөс 100 км-ийн зайтай байдаг аж. Харин ерөнхий сайд өдөр 13 цагийн үед Ховд аймгийн төвд очиж, 15 цагаас нутгийн иргэдтэй уулзалт хийх аж. Энэ үеэр “Элгэн нутаг Сутай хөдөлгөөн”-ийхөн ерөнхий сайд С.Батболдод Хөшөөтийн нүүрсний орд газрыг стратегийн онц ач холбогдолтой газар болгох талаар саналаа биечлэн илэрхийлэх гэнэ. Ерөнхий сайдыг очих үеэр “Элгэн нутаг Сутай” хөдөлгөөн болон нутгийн иргэд жагсаал хийнэ гэж байсан боловч Ерөнхий сайдад санал хүсэлтээ илэрхийлж тайван угтахаар болж байгаа гэнэ.
Б.Алт