
Тус сүлжээг үндэслэгч Леонард Риггио асуудалтай нөхцөлд ороод байгаа тус байгууллагыг худалдаж авах үнэ хаяж магадгүй байна. Эдийн засгийн хямралын үед хэрэглэгчид хямдруулсан үнэтэй ном сонирхож байгаатай холбоотойгоор тус сүлжээний санхүү, орлого буураад байгаа. Түүнчлэн дижитал ном, е-уншигчууд гарч ирсэн нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байгаа юм.
“Олны танил болсон бренд бөгөөд өвөрмөц давуу талтай” нь ирээдүйд амжилт олоход нь нөлөөлөх болно гэж тус компани үзэж байна. Харин тус компанийн удирдах зөвлөл “стратегийн өөр гарцуудыг хайж байгаа бөгөөд түүний нэг нь хувьцаа эзэмшигчдийн хүртэх ашгийг нэмэгдүүлэх үүднээс тус компанийг зарах хувилбар гэнэ”. Удирдах зөвлөлөөс ямар ч шийд гарсан ноён Риггио тус сүлжээнд үлдэж цаашид хамтран ажиллах болно хэмээгээд “Тус компанийг худалдан авсан хөрөнгө оруулалтын группт багтах эсэхээс үл хамааран би энэ компанитай хамт үлдэж, ирээдүйн жилүүд дэхь сорилтуудыг давахыг хүсэж байна” гэж ярьсан байна.
Энэ асуудлаар хэзээ шийд гаргахаа тус компани зарлаагүй байгаа бөгөөд зарахгүй байх шийд ч гарж магадгүй байна. “Barnes & Noble” компани АНУ-д 720 номын дэлгүүртэй гэж “CNN” агентлаг дамжууллаа.
Т.Бадрах