
Өнөөдөр үдээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, номхон далайн бүсийн товчооны захирал Ажей Чиббер Улаанбаатар хотноо айлчлахаар болжээ. Тэрээр үдээс хойш иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзах бөгөөд НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу түүнийг хүлээн авч оройн зоог барих аж. Ажей Чиббер нь Дэлхийн банкинд 25 жил хөгжлийн асуудал хариуцан ажилласан бөгөөд Вьетнам, Турк, Македон, Индонез болон Номхон далайн орнуудад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн зохицуулалтыг хариуцан ажиллаж байжээ.
Б.Энхмандах