Foxconn-ы салбар дахиад үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Foxconn-ы салбар дахиад үйлдвэр барина

Сүүлийн үед олон тооны ажилчид нь амиа хорлож, дуулианы үүр болсон учир ажилчдынхаа ажлын нөхцлийг сайжруулахаар амласан Тайванийн Hon Hai Precision Industry корпораци Хятад дахь салбар үйлдвэр Foxconn-ы ажилчдынхаа цалинг нэмсэн юм.
Түүнчлэн Тайванийн компанийн Foxconn үйлдвэрийн салбар үйлдвэр болох Futaihua Precision Electronics Хятадын төв мужийн Хөнань хотод шинэ үйлдвэр барихаар 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Шинэ салбар үйлдвэр нь дунджаар 200 мянга орчим ажилчинтай байх бөгөөд өдөрт 200 мянган гар утас үйлдвэрлэж, жилдээ 13 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэнэ. Шинэ салбар үйлдвэрийг Pingzhen хэмээн нэрлэх бөгөөд Ping гэдэг нь энх тайван, Zhen гэдэг нь амар амгалан гэсэн утгатай ажээ. Барилгын ажил энэ сарын 20-нд эхлэх юм. Хятадын Синьхуа агентлагт мэдээлснээр одоогоор 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг барилгын ажлаа хэдийнэ эхлүүлээд байгаа гэнэ. Шинэ үйлдвэрийн барилга нэг жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орох юм байна.
Foxconn үйлдвэрийн тухайд дэлхийд алдартай Apple компанийн гол түнш нь юм. Тус үйлдвэрт Apple iPhone, iPad, iPod зэргийг үйлдвэрлэдгээс гадна Sony, Nintendo зэрэг дэлхийд тэргүүлэгч олон компанийн бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж