“Селтикс” Шакил О’Нилийг багтаа элсүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

“Селтикс” Шакил О’Нилийг багтаа элсүүллээ

“Бостон Селтикс” баг төвийн тоглогч Шакил О’Нилийг багтаа элсүүлж, хоёрдугаар сар хүртэл бэртлийн улмаас талбайд гарахгүй Кендрик Перкинсийн орон зайг нөхөж чадлаа. 216 см, 147 кг жинтэй төвийн тоглогч ингэснээр тав дахь аваргын бөгжнийхөө араас тэмцэх боллоо. Хоёр жилийн гурван сая ам.долларын гэрээг хийсэн талаар баттай бус мэдээлэл байгаа юм. Гэрээний нарийн зүйлүүд зарлагдаагүй байгаа аж.
Магадгүй ингэснээр Шакийн карьер “Бостон Селтикс” багаас дуусах болж байна. Хоёр жилийн гэрээний хугацаагаар бол 20 улирлыг үдэх бөгөөд тэр үед мөн 40 нас хүрэх юм. Ингэснээр Шакил О’Нил “Бостон”-ы их гурвал буюу Пол Пийрс, Кевин Гарнетт, Рэй Аллентай мөр зэрэгцэн тоглох боллоо.

1992 оны драфтын номер нэг тоглогч зургаа дахь багтаа ирж байгаа бөгөөд энэ хугацаанд 15 удаа бүх оддын тоглолтонд сонгогдон оролцсон. Карьертаа 28255 оноогоор бүх цаг үеийн түүхэнд тавдугаарт, 12921 самбараас бөмбөг авалтаар 14-т бичигддэг. Тэрбээр 2000 онд 24,1 оноо 11,0 самбараас бөмбөг авалтыг дунджилж байхдаа үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн юм.
Түүний чөлөөт шидэлт асуудал байсаар ирсэн ч Кендрик Перкинсийг алдсан Бостонд хүчтэй төвийн тоглогч хэрэгтэй байсан юм. Мэдээж Двайт Ховардыг ялахын тулд.
Түүгээр ч зогсохгүй 38 настай О’Нил, 32 настай Пийрс, 34 настай Гарнетт, 35 настай Аллен дээр хэдхэн хоногийн өмнө 31 настай зургаан удаагийн бүх одод Жермейн О’Нил нэгдсэн билээ.
Харамсалтай нь, Жермейн ингээд нэр нэгтийнхээ ачаар анх удаагаа сэлгээний тоглогч болох болж байх шиг. Ямайртай ч, “Майами Хит”-ээс илүүтэйгээр 2011 оны аварга багт “Лейкерс” болоод “Бостон” багуудын нэр яригдаж байна.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж