Хятадын арт-зах зээлд сэргэлт ажиглагдав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хятадын арт-зах зээлд сэргэлт ажиглагдав

Гонконгийн  Sotheby"s дуудлага худалдаагаар хятад зураач Лю Егийн “Гэрэлт зам” зураг  2,5 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ мөнгө нь сүүлийн хоёр жилийн дотор хятад зураачийн бүтээлд өгч байгаа хамгийн өндөр хэмжээ болов.Шинжээчид үүнийг хямралаас хойш Хятадын арт зах зээл сэргэж эхэлсний гэрч хэмээн үзэв. 2008 оны тавдугаар сарын арилжаагаар хятад зураач Цэн Фаньжигийн зураг 75,4 сая гонконг доллараар зарагдсан нь хамгийн өндөр үнэ байлаа. “Гэрэлт зам” зургаас гадна энэ удаа урлагийн зургаан лот сая гарсан үнэээр зарагдсан байна. Энэ удаагийн дуудлага худалдаанд Хятадын орчин үеийн урлаг 18,7 сая ам.доллар авчирчээ. Өмнөх Sotheby"s нь Зүүн өмнөт Азиийн урлаг ба ХХ зууны Хятадын урлагаар явагдан 40,8 сая ам.долларын орлоготой байжээ. Дөрөвдүгээр сарын 6-нд болсон бас нэг дуудлага худалдаан ХХ зууны хятад зураачдийн бүтээлүүд 39,3 сая ам.доллараар борлогдсон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж