
Куба улсаас моторт завиар АНУ-д хүрэлцэн ирсэн тэдгээр иргэд замдаа зовж ядарсан янзгүй эрүүл чийрэг байсан байна.
Усан хил орчмын далайд ямар ч завь буюу усан онгоц олдоогүй тул цагаачдыг далайгаар АНУ-д хүргэж ирдэг нууцаар хүмүүс тээвэрлэдэг сүлжээ бий болсон байх гэж үзжээ. Тэд маш өндөр хурдтай завиар хүмүүсийг далайн эрэгт дөхүүлж өгөөд зугтан алга болдог аж.
АНУ-д Кубын онцгой нөхцлийн хууль буюу олон түмэнд “хуурай хөл”, “нойтон хөл”-ний хууль гэдгээр танил болсон куба улсаас зугтан гарсан кубачууд далайгаар аялж, АНУ-ын эрэгт хүрэлцэн ирж, эргийн хуурай газарт хөлөө тавьсан л бол АНУ-д оршин суух эрхээ автоматаар авдаг бөгөөд далайн эргийн хуурай газарт гарч чадалгүй баривчлагдах юм бол тэд нарыг эгүүлэн эх оронд нь буцаан өгдөг ажээ.
Энэхүү хууль эх орноо орхин гарч буй кубачуудын хувьд ихээхэн ээлтэй байдаг боловч АНУ-д цагаачлан ирж буй гадаадын бусад иргэдийн уур хилэн, дургүйцлийг төрүүлж байдаг юм байна. Нэн ялангуяа Аризона муж улсад мөрдөж буй хатуу чанд хууль тогтоомжийн дагуу мексикээс цагаачлан ирсэн иргэдийг шууд баривчлан нутагт нь буцааж байгаад ихээхэн дургүйцэж байдаг ажээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг