Талибанчууд дайралт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Талибанчууд дайралт хийжээ

Кандагар дахь АНУ-ын цэргийн нисэх хүчний гол бааз руу афганистаны талибанчууд дахин дайралт хийсэн тухай Олон улсын зэвсэгт хүчний төлөөлөгч Efe агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.
Кандагар мужийн захирагчийн албаны төлөөлөгч хэлснээр талибанчууд нисэх хүчний баазыг  хоёр пуужингаар харвасан боловч хохирол учруулаагүй бөгөөд харин олон улсын нэгдсэн зэвсэгт хүчний нэг цэрэг шархадсан байна. Нисэх хүчний баазыг хамгаалж байсан цэргүүд хариу гал нээж, 5 талибаныг устгажээ. Талибанчуудын нэг нь нисэх хүчний бааз руу нэвтрэн орох оролдлого нь бүтэлгүйтэх үеэр биеэндээ авч явсан тэсрэх бодисыг дэлбэлжээ.
Өөрийгөө Мохаммад Юсуф Ахмади хэмээн танилцуулсан талибанчуудын төлөөлөгч “Долоон босогч бааз руу дайралт хийсэн бөгөөд тэдгээрийн нэг нь трактораар дайран баазад нэвтрэн орж чадсан гэж ярьсан байна. Түүний ярьснаар гадаадын 11 цэрэг алагдаж, нэг талибан амь насаа алдсан гэсэн аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж