“Бүрэнхий” зохиол Монголын уншигчдыг байлдан дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

“Бүрэнхий” зохиол Монголын уншигчдыг байлдан дагуулж байна

“Нью-Йорк Таймс” сонины номер нэг бестселлер Стефани Мэйерийн  “Бүрэнхий” зохиол монгол хэлээр худалдаанд гарлаа. Залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулаад буй цус сорогчдын тухай өгүүлэх “Twilight” киноны эх зохиол “Интер” номын дэлгүүрт худалдаалагдаж байгаа бөгөөд долоо хоног бүр гаргадаг бестселлер номын жагсаалтад сүүлийн хэдэн долоо хоногт дээгүүр байрт жагсч байгаа ажээ. Америкийн зохиолч Стефани Мэйерийн туурвисан “Twilight”  буюу "Бүрэнхий" зохиол 2005 оноос дэлхий нийтийг шуугиулж, залуусын унших дуртай зохиолын нэг болсон юм. Үүнээс хойш номын гурван цуврал хэвлэгдэн гарч, 2008 онд эхний цувралыг дэлгэцийн бүтээл болгосон нь кино сонирхогчдын хувьд гайхалтай үйл явдал байлаа. Түүнчлэн “Шинэ сар" гэх киноны хоёрдугаар анги 2009 онд нээлтээ хийж, харин гуравдугаар анги болох "Хиртэлт" кино Монголд “Өргөө” кино театрт албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

“Бүрэнхий” зохиолд цус сорогчийн тухай, түүний энгийн охинд дурласан хайр дурлал, адал явдал, тэмцлийг харуулснаас гадна далд ухаарал агуулагджээ. Өнөөдөр дэлхий дахинд шуугиан тарьж байгаа уг зохиолыг эх хэл дээрээ унших боломжтой боллоо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж