
Детройт хотын баг ахмад төвийн тоглогчтой нэг жилийн гэрээ хийсэн талаар тоглогч өөрөө текстен мессежийг АР агентлагт ирүүлжээ.
Өдгөө 40 настай довтлогч 20 улирлыг “Миннесота” болон “Даллас” хотын мөсөн талбайд гулгаж өнгөрүүлсэн бөгөөд шилдэг мэргэн буучдын нэг байсан юм. Өнгөрөгч зургадугаар сард “Даллас” түүнтэй гэрээгээ сунгах шийдвэрийг гаргасны дараа, ирээдүйгээ хэрхэх талаар таван долоо хоногийн хуагцаанд бодсоны эцэст үргэлжлүүлэн тоглох шийдвэр гаргажээ.
Ахмад мэргэн бууч багтаа тус болох нь гарцаагүй. Хэдийгээр нас ахисан ч Далласыг тэрбээр хоёр удаа аваргын цомд хөтөлж, мөн хоёр удаа Стэнлийн цомын төлөөх тулаанд авчирч байсан юм.
Одоо тэрбээр энэ багийнхаа эсрэг тоглох болно. Тэр тусмаа “Улаан жигүүрүүд”-ийн өмсгөлтэй хийх анхны тоглолтдоо “Даллас Старс” багийнхаа хаалганд гоол оруулахын тулд гулгах болно.
Энэ хоёр баг хоорондоо тоглосноор тэдний хувьд шинэ улирал эхлэх юм.
Модано “Даллас”-т 9 дугаарыг өмсдөг байсан ч одоо “Детройт”-д өмсөх боломжгүй. Учир нь Детройт энэ дугаарыг Гордие Ховед хүндэтгэл үзүүлж мөнхжүүлсэн билээ.
Модано 1993-1994 оны улиралд 50 гоол оруулж, хамгийн өндөр амжилтаа үзүүлж байсан боловч бусад 19 жилд 40 дээш гоол оруулж байгаагүй аж. Харин өнгөрсөн хоёр улиралд нийлдээ 29 гоолыг багтаа авчирч байжээ.
Score Studio