Голландын хөлбөмбөгийн холбооноос нөхөн төлбөр шаардана

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Голландын хөлбөмбөгийн холбооноос нөхөн төлбөр шаардана

Бундеслигийн шилдэг клуб  “Байерн Мюнхэн” тун уур бухимдалтай байна. Учир нь тэд улирлын эхлэл тоглолтуудаа түлхүүр тоглогч Арьен Роббенгүйгээр хийх болоод байгаа юм. Тэрбээр дэлхийн аваргын үеэр хөлийнхөө шөрмөсийг гэмтээж орхисон. Тиймээс хоёр сар орчим ногоон талбайд гарах боломжгүй болжээ. “Байерн Мюнхэн”-ий бухимдаад байгаа хамгийн гол шалтгаан гэвэл Роббен Өмнөд Африкийг зорихоосоо өмнө гэмтэлтэй гэдгээ мэдэж байсан явдал юм. Онош нь тодорхой, тоглож болохгүй гэдгээ мэдсээр байж дэлхийн аваргад оролцсон нь тун хариуцлагагүй үйлдэл гэж клубын эмч ярьсан байна. Тиймээс шаардлагатай гэж үзвэл Голландын хөлбөмбөгийн холбооноос “Байерн Мюнхэн” нөхөн төлбөр нэхэмжилнэ гэж клубын ерөнхийлөгч  Karl-Heinz Rummenigge мэдэгджээ.  Арьен Роббен шигшээ багийнхаа амин сүнс байдаг шигээ клубтээ ч маш чухал нөлөөтэй тоглогч юм. Түүний ачаар “Байерн Мюнхэн” лиг болоод цомын тэмцээнд давхар түрүүлж, Аваргуудын лигийн финалд шалгарсан юм.  Тйимээс ч түүний гэмтэл клубын хувьд хүнд цохилт, дарамт болж байна.
 
Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж