Скейтийн нэг хувилбар

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Их
хотын хvvхэд залуусын хамгийн их дурладаг спортын нэг бол скейтээр
гулгах билээ. Бага болон дунд, єсвєр насны мєн идэр залуу, ид дунд насны
гэхчилэн бvхий л насны хvмvvсийн сонирхлыг татдаг энэ спортын гол
хэрэгсэл болох skateboard буюу дугуйт тэшvvр улам бvр шинэчлэгдэн
сайжирсаар ирсэн бєгєєд тэрхvv шинээр зохиогдсоор байгаа хувилбаруудын
нэг болох Flowboard-ыг та бvхэнд танилцуулж байна. Surfing буюу далай
тэнгисийн усан дээр гулгах, skating буюу дугуйт тэшvvрээр гулгах,
snowboarding буюу цасан дээр тэшvvрээр гулгах гэсэн спортын гурван
тєрлєєр нэгэн зэрэг хичээллэх боломжийг олгох 14 дугуйтай энэ хэрэгслийг
Pieter Schouten, Mike Simonian гэсэн хоёр найз зохион бvтээжээ.
Швейцарийн Vevey хэмээх хотын Art Center College of Design сургуульд
суралцаж байсан тэднийг холбосон зvйл бол тэшvvрээр гулгах сонирхол нь
байсан юм. 15 настайгаасаа vерхэж нєхєрлєж ирсэн тэдний нэг адил хvсэл
сонирхол нь асфальтан зам дээр яг ус болон цасан дээр гулгаж байгаа мэт
санагдуулах тийм хэрэгсэл зохион бvтээхэд хєтєлсєн байна. Янз бvрийн
шийдлийг хийж, туршиж ирсэн залуус зохион бvтээх их vйлсийнхээ тєгсгєлд
"Flowboard" хэмээх хэрэгслийг бий болгосон нь єдгєє мянга мянган
залуусын хvсэл мєрєєдлийг биелvvлэх онцгой зvйл болж чадсан юм. Хоёр тал
руугаа 45 градусын єнцєгтэй налуу vvсгэх боломж бvхий Flowboard-аар
хичээллэгсдийн дунд хамгийн анхны тэмцээн "Flowboarder X" нэртэйгээр
2005 онд зохион байгуулагдаж байсан байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж