“Авьяаслаг хятадууд” дэлхийн хамгийн алдартай шоу болов

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг хятадууд” дэлхийн хамгийн алдартай шоу болов

“Britain’s Got Talent” шоуны хятад хувилбар болох “China’s Got Talent” буюу “Авьяаслаг хятадууд” шоу цэнхэр дэлгэцээр цацагдаж эхэлсэн даруйдаа дэлхийн хамгийн олон үзэгчтэй шоугаар тодорчээ. Өнгөрөгч даваа гаригийн үдэш Шанхайн Dragon TV сувгаар “Авьяаслаг хятадууд” шоуны анхны дугаар цацагдаж, 400 сая үзэгчдийг өөртөө татаж чадсан бол дараачийн өдөр /өчигдөр/-ийн шоуг хагас тэрбум хүн телевизийн цэнхэр дэлгэцээр хүлээн авч үзсэн байна.

“Авьяаслаг хятадууд” шоуны ялагч нь Sony дуу бичлэгийн студид хоолойгоо бичүүлэх эрхээр шагнуулахаас гадна гурван сарын турш Лас Вегас хотноо тоглолтод оролцож, Тайванийн нэрт дуучин Jolin Tsai-тай аялан тоглох гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Jolin Tsai өөрөө шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.
“Got Talent”-ын албан ёсны эрх бүхий нэвтрүүлэг өдгөө дэлхийн 33 орныг хамарсан бөгөөд ирэх жил гэхэд 48 болох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж