Суданы хөлбөмбөгийн тэргүүнийг FIFA зөвшөөрөхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Суданы хөлбөмбөгийн тэргүүнийг FIFA зөвшөөрөхгүй байна

Судан улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долдугаар сарын 26-нд болж, Мутасим Жаафар гэгч эрхэм шинэ удирдагч болжээ. Харин ийм үр дүн гарсанд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ сэтгэл дундуур байгаа аж. Бүр FIFA-гийн Аюулгүйн зөвлөл хуралдаад шинэ ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь Судан улсын хуульд зааснаар аливаа байгууллагын тэргүүн, хоёроос дээш удаа сонгогдож болохгүй гэсэн заалт байдаг аж. Энэ хуулийн дагуу Суданы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Камал Шаддад “автоматаар” ажлаа өгч, шинэ ерөнхийлөгчийн сонгууль болсон аж. Энэ сонгуулийг FIFA засгийн газрын оролцоотой болсон гэж үзэн, дахин ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардаж байна. FIFA-гаас наймдугаар сарын 15-ны дотор дахин шинэ сонгууль явуулахгүй бол Суданы хөлбөмбөгийг олон улсын тавцанд тоглох эрхийг нь хасна гэж мэдэгджээ. Ийм байдалд хүрвэл Суданы шигшээ баг Африкийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй юм. Энэ байдлыг зохицуулахаар Суданы хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мажди Шамседдин “Боломжтой бүхнийг хийнэ” гэж Ройтерс агентлагт ярьсан байна. Түүнийхээр асуудлыг шийдэх гарц бол Суданы хөлбөмбөгийн холбооны дүрмийг шинэчлэх явдал гэнэ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж