
Саяхан ӨАБНУ-д амжилттай болж өндөрлөсөн хөлбөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгаран үлдсэн Испани болон Голландын шигшээ багийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо тус бүрт нь 9000 фунт болон 6000 фунтээр торголоо. Гайхалтай өрсөлдөөн дунд үргэлжилсэн шигшээ тоглолтод Испанийн шигшээ багийн тоглогчид таван шар хуудас хүртсэн бол Голландын тоглогчид найман шар карт хүртэж, улмаар Жонни Хейтинга хоёр шар хуудастай тоглолтыг орхисон билээ. Тоглолтын туршид нийт 47 алдаа гарсан бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн ноён Зепп Блатер тоглогчдыг талбайд тун бүдүүлэг авирласан хэмээн шүүмжилжээ. Эцэст нь тэднийг торгох арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэмд ч энэ асуудал тусгагдсан байдаг бөгөөд “Хэрэв нэг тоглолтод нэг багийн таваас дээш тоглогч шүүгчээс хуудас хүртсэн тохиолдолд тухайн багт торгуулын арга хэмжээ авна” гэсэн заалт байдаг ажээ.
Score Studio